Monday, April 11, 2011

Өнөөдөр: долоон долоо хоног


Халхын Автай Сайн хаан III Далай лам Содномжамцыг залсан тэр цагаас Монголд бурхны шашин илүү хүчтэй дэлгэрч эхэлжээ. Үүнээс улбаалаад 400 гаруй жилийн турш буддын ёс заншил Монгол түмний аж төрөх ёс, сэтгэлгээнд гүн нөлөөгөө үзүүлсэн байна. Өнөөдөр бид шинийн 15-нд багтааж тухайн жилийн заслаа хийлгэж, ажил үйлсээ ламаар мэргэлүүлэн, үс засуулахдаа хүртэл өдөр судрыг харж арга билгийг эргэцүүлдэг болжээ.
Мөн бурхан болоочийн дараа төрөлдөө хүрэх замыг шулуун дардан байлгахын тулд 49 хоногийн хугацаанд ард үлдэгсэд нь буян үйлддэг уламжлалтай. Буян гэдэг нь сүм хийдийн газар маанийн ерөөл уншуулж, хүүхэд нялхсыг баярлуулан, ариун сэтгэлийг баримтлахыг хэлж байгаа юм л даа. Хүний сүнс махан биенээсээ салсан тэр цагаас эхлэн долоо долоо хоногоор сайн төрөл рүүгээ ойртдог гэж үздэг. Тэгээд 49 хоногийн дараа хойд нас буюу дараагын төрөлдөө шилжиж хорвоогийн тасралтгүй байх жамыг үргэлжлүүлдэг ажээ. Өнөөдөр бол энэ өдөр.

2-р сарын 22-ны Мягмар гаригийн тэр гунигт өдрөөс хойш аль хэдийнэ сар хагас өнгөрчээ. Хоногоор бол 49 өдөр, цагаар хэмжвэл 1176, минутаар тооцвол 70560, харин секундээр 4233600. Ердөө 50-хан өдрийн өмнө л би найзтайгаа утсаар ярьж, уулзах боломжтой байсан бол өнөөдөр үгүй. Энэ харууслыг тохиолдоно, ийм зүйл ингээд бичээд сууж байна гэж даанч бодож, төсөөлж байсангүй. Амьдал өөрөө бурхан болохоор, тавилан гэдэг нь бүгдийг зохицуулдаг учираас тэдэнд итгэж сайн зүйлийг найзынхаа төлөө ерөөж, итгэж явъя даа.

1 comment:

  1. Бидний найз бурханы оронд төрлөө олж байгаа гэдэгт итгэлтэй байна.

    ReplyDelete