Saturday, April 9, 2011

Кино

Хүн мөрөөдлийнхөө бодит биелэлийг киноноос олж хардаг болохоор урлагын энэ төрөлд шимтдэг болов уу. Жирийн нэгэн залуу тэрбум долларын өв залгамжлагч болж, эдгэрэшгүй гэж тооцогдож байсан өвчин илааршиж, дэлхийгээс хэдэн сая гэрлийн зайд орших харийн гаригт хөл тавих гээд төсөөлөхөд ч хэцүү зүйлсийг бид киноноос л мэдэрч чаддаг. Оюун санааны эрх чөлөөнд хүрэх гэсэндээ, орчин үеийн хурдтай амьдралын стрессээ тайлахын тулд Тогтохоо маань кино үзэх дуртай байсан юм. Ялангуяа амьдралын бодит үнэнийг харуулсан, сэтгэл хөдөлгөм сонгодог бүтээлүүдэд татагддаг байсны тэргүүн эгнээнд "A Beautiful Mind" буюу "Төгс оюун ухаан" бичигдэнэ.

Бүх цаг үеийн шилдэг 100 киноны нэгээр нэрлэгдэж, оскарын шагналын 4 барималын эзэн болсон энэхүү алдарт кинонд найз маань хамгаас их дурладаг дахин дахин үздэг байлаа. Би нэг удаа яагаад энэ кинонд дуртай байдгыг асуухад "Миний амьдрал математиктай салшгүй холбоотой байсаар ирсэн. Би энэ шинжлэх ухааны ачаар л хорвоотой танилцаж, сургуульд элсэж бас ааваараа бахархах болсон. Хэзээ нэгэн цагт алдартай эдийн засагч, санхүүч болох нь миний хүсэл. Энэ мөрөөдлийг маань биелэнэ гэдэг итгэлийг өгсөн болохоор би дуртай" гэж хэлснийг нь одоо ч гэсэн тодхон санагдаж байна. Энэ кинон дээр бид хоёрын санал нэгддэг байсан зүйл бол гол дүр Жон Нашийн эхнэрийн дүр хамгийн чухал гэдэг юм. Хүн хэдий ухаантай бүр гоц ухаантай байсан ч амьдралын өмнө өвдөг сөгддөг. Энэ үед нь түшиж тулах, өргөөд босгох хэн нэгэн дотны хүнтэй байна гэдэг бурхнаас өгсөн бэлэг юм. Найз маань бусдад энэ л сэтгэлээр хандаж тусалдаг байсныг нь үүрд дурсан санаж явах болно. Та бүхэнд боломж гарвал энэ киног үзэээрэй гэж санал болгож байна.

Жаргалан

1 comment:

  1. Negen oroi burhan boloochtoi bi messengert taarch nileedgui huuchilj bilee. Huuhed nas, husel moroodol, hetiin tolov geed bid 2 huuch hooroldsoor hen heniigee nileedgui medeltsej bilee. Ter mochid tuuniig bi hezee hezeenees iluu hundetgeh bolson um.

    Bidnii yarianii dunduur hormiin zuur and bolotsson naiz mini nadaas "Ideree chi Beautiful Mind geed saihan kinog uzsen uu?" gej asuusan um. Erzelzej teenegelzsen nadad ter buh charmailtaaraa tailbarlaj sauulah gej oroldson um. Getel bi buren uzeegui kino baij taarsan um. Harin tun udalgui ter kinog haa negtee buren eheer ni uzsen sanagdaj baina. Uneheer yer busiin saihan kino gedegtei urgelj bi sanal niilne. Enehuu blogiig ehluulsen buyantai zaluu Jargalangiin omnoh bichlegt oruulsnaar Huniig hanilj bui naiz nuhdoor ni dugnej boldog bol, mon adil uzeh durtai kinogoor ni ch hen be gedgiig hyalbarhan helj boldog gedegt bi itgedeg. Ene bol gaihamshigt kino, bas gaihamshgiig setgeleesee mederch bayasaj baisan and mini mon adil gaihamshigtai!

    Tiimee, hediigeer tuuntei dahin uulzaj, esvel haluun dotno yariagaa messengereer ch boltugai urgeljluuleh bolomjgui bolsondoo itgej chadahgui bas tuiliin iheer uguilen haramsaj baigaa bolovch andiigaa burhanii orond amar amgalang olson gedegt itgej baina.

    Hunleg chanar, bayar bayasliig tuuntei huuvaaltsaj baisan tuunii ger bul, naiz nuhud, turul turugsdud gunee emgenel ilerhiilye.

    -Ideree

    ReplyDelete