Sunday, February 22, 2015

Эргэн дурсахуй.

Тэр нэгэн өдрөөс хойш бид түүнгүйгээр, бас зүрх сэтгэл, нөхөрлөлдөө үргэлж түүнтэйгээр дөрвөн хаврыг үдэж, дөрвөн намрыг угтжээ. Тиймээ "Нөхөрлөл эхэлсэндээ биш, Найзалж яваад яаж дууссандаа".

Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах нас минь
Үнэн худлын хооронд бүдэгрэх дурсамж
Үгний сайханд хөөрсөн хиргүй гэгээн сэтгэл
Үүрд гэж амлаагүй ч зуурдхан байгаагүй

Нөхөрлөл эхэлсэндээ биш, Найзалж яваад яаж дууссандаа