Tuesday, April 5, 2011

Жаргалан


Одоогоос 13 жилийн өмнө дунд сургуулийн 4-р ангид ордог жилээ анх би найзтайгаа танилцсан юм. Аавынхаа гараас хөтөлсөөр орж ирсэн тэр жаалын ув улаан хацрыг харахад хөдөөнөөс дөнгөж саяхан орж ирсэн болов уу гэж бодогдуулахаар байв. Тэгээд хичээл тарсны дараа харих замд нөгөө хүү чинь замын урд алхаад байхаар нь гүйцэж очоод ярилцаж гарав аа. Хаана амьдардаг, ээж аав нь юу хийдэг, хэзээ энд нүүж ирсэн гээд түм буман асуултаар харилцан цохилт хийсээр эцсийн үр дүнд өдөр хамт харьж байхаар тохирлоо. Тухайн үед нэг зүг рүү ганцаараа явдаг байсан надад энэ нь туйлын том завшаан байв. Энэ өдрөөс эхлэн бид хоёрын насан туршын нөхөрлөл эхэлсэн юм.

Би амьдралынхаа хамгийн дурсамжтай адал явдалтай хэсгүүдийг ярих болоход дандаа Тогтохоо бид хоёр явж байгаад гэж эхэлдэг. Бүтэлгүй дурлалын шаналал, элсэлтийн шалгалт, ажилд орсон анхны өдөр гээд эргэн дурсахад баяр хөөртэй, гунигтай бүхий л мөчүүдийг бид хамтдаа үдсэн юм. Хүн амьдралдаа сайхан гэр бүл, сайн найзууд, хүссэн ажлаа хийх гэсэн гурван гол зүйлийг бий болгосон байх ёстой гэж найз маань ярьдаг байв. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрийн авьяас чадварыг бүрэн дайчилж, олдсон цаг хугацааг оновчтой ашигласан хүний тод жишээ бол тэр юм. Багаасаа өөрийн овсгоо самбаагаар бусдаас ялгарч сурагч насандаа өөрийн аавын эхлүүлсэн ном бүтээх, хэвлүүлэх ажлыг бие даан явуулж жаахан хүүхдэд баймааргүй бизнес сэтгэлгээг гаргаж байсан нь бахархууштай санагддаг. Эргээд бодоход түүний хэвлүүлсэн геометрийн сургалтын материал, элсэлтийн шалгалтанд бэлтгэх гарын авлага олон ч сурагчдад мэргэжлээ зөв сонгох болоод эрдэм мэдлэгээ ахиулахад нь үлэмж хэмжээний тус болжээ. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй цагт ямар ч тохиолдолд бэлэн байж сэтгэлээсээ ханддаг чанар нь өөр шигээ олон арван сайн найзуудаар өөрийн эрхгүй хүрээлүүлэхэд хүргэсэн билээ.

Ямар хүнтэй найзалдагаа яривал, чамайг хэн гэдгийг хэлье гэсэн үг байдаг. Бид өөрийгөө юу гэж ярьдаг, яаж тодорхойлдогоос илүүтэйгээр хэнтэй нөхөрлөж байгаагаар хэн гэдгийг маань хялбархан тодорхойлж болно. Бахархах найзтай байна гэдэг хөрөнгө зоорь хураахаас илүү аз завшаан амьдралаас авч байгаа хамгийн том бэлэг юм. Найзынхаа хийсэн үйлдэл, хэлсэн үгийг бусдад бахархал дүүрэн танилцуулж суух нь хамгийн том аз жаргалын нэг. Бид энэ сэтгэлийн цэнгэлийг Тогтохоогийн хүчээр олон удаа мэдэрчээ. Миний хамгийн сайн найзыг Тогтохоо гэдэг, тэр бол миний мэдэх хамгийн сайн залуу гэж өөрийн үгээ эхлэхэд намайг хүн магтаж байгаа юм шиг л би тийм их баяр хөөрийг мэдэрч мэдэрсээр байна. Найзад маань хэдэн цагаар магтаж ярихад хүрэлцэхүйц тийм их сайн чанар, гайхалтай амжилтууд байсан юм. Ирээд буцдаг хорвоод хорин хоёрхон жил үдэлсэн ч зарим хүний насан туршдаа хийж чадах зүйлээс илүүд хүрч гэр бүл болоод олон арван найзуудынхаа хүндлэлийг хүлээж чадсан түүн шиг хүн ховор. Бидний зүрх сэтгэлд хамгийн том байр суурь эзэлсэн, эзэлсээр байх найзыгаа үүрд дурсан санаж явах болно.

7 comments:

  1. Saikhan bichjee, setgelees garsan uguud gedeg ni medregdej bna. olon olon bichlegtei goyo blog bolno gedegt itgeltei bna. amjilt nzuudaa!

    ReplyDelete
  2. Нүдэнд дулаахан сайхан блог болжээ. Бичлэг чинь ч гэсэн гоё болсон байна. Түм буман асуултаар цохилцоод гэдэг хэсэг нь их хөгжилтэй айн.
    За тэгээд олон юм яриад яахав. ахиж орж ирэхгүй биш. Амжилт хүсье!!! Удахгүй блогоор дамжуулж найзынхаа найзуудтай танилцана гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.

    ReplyDelete
  3. Bayarmaa-s:
    saihan bichsen bna. uneheer nudend uzegtetel bichssen bn. unshaad mash ih setgel hudulluu.
    udahgui zunduu ih naizuud ni yum bichij uldeene gedegt itgeltei bn. bi ch bas yum bichmeer bn, daanch yunaas ehelj medehgui bnaa...gehdee udahgui bichnee...
    ter bichleguud ni haana bgaa yum be? bi olohgui bhiin....

    ReplyDelete
  4. Goyo bichleguud oruulsan Jargaland bayarlalaa. Nz ni bichih zuil olon baigaa ch, neg l evlej ugduggui ee. Gehdee udahgui duusgaad yavuulnaa.

    ReplyDelete
  5. ireed butsdag horwood irdeg l ium butsdag l ium gedeg vgiig hvn bolgonii l toloo helj chadah bh.gehdee veiin bidnii vlger jishee bolj, amidraliin altan dvrmiig heneer ch tailbarluulaltguigeer mash engiigeer nuutsxan bidend zaaj surgasan nziigaa monhod dursaj yawiidaa.xarin ard vldsen bid hed chini amidraliin hadtai bartaatai, tsastai hungartai olon bartaa saadiig dawj eswel tvvnd bvr moson daragdaj neg l medehed chiniihee hoinoos ergelt butsaltguigeer ochih ni medeej.tsag hugatsaa vhel 2iig hen ch zogsooj chaddagguitei adil tsailgan setgel , itgel 2oo bidneesee awch odson erdmiin ih ezen ...baisan... ene l hvmvvnii toloo zalbirii...um sain amgalan boltugai...

    ReplyDelete
  6. mini nz goy bichijee. bid 2 iig anh taniltsuulj bhad chin togtohootoi mongold ochood iluu dotno taniltsaj nuhurlunduu gej bodoj blaa. horvoo gej taavarlahiin argagui yumdaa. nziigaa dursaj iim saihan blog neesend chin bayr hurgii. bidnii setgeld uurd dursagdaj yavah bolno.

    ReplyDelete
  7. ih goyo blog bolson baina. bidnii naiz ene delhii deer baihgui ch gesen bidnii setgel zurhend urgelj mor zeregtsen alhaj baigaa.
    ene blogoor orj uzsen buh hund bayarlala. bas ta buhend amjilt husye. Jargalanda bas bayarlalaa

    ReplyDelete