Sunday, April 10, 2011

Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

Чингис хаан хамтлагийн "Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч" гэдэг дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Ялангуяа 25-р суваг телевизийн Танайд хоньё нэвтрүүлгийн төгсгөлд гардаг гэдгээр нь андахгүй болов уу. Өмнө энэ дуу бусад дуунуудын л адил энгийн санагддаг байлаа. Харин саяхан тохиолдоор сонссон чинь чихэнд хоногшим, зүрхэнд хүрсэн сайхан үг аялгуу нь найзтайгаа хамт өнгөрүүлсэн багын явдлууд, дурсамжит мөчүүдийг эргээд аваад ирэх шиг л боллоо. Дууны үг болон mp3-ыг татаж авахаар орууллаа.
Татаж авах бол энд дарна уу

Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана аа
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмииг уучлах боллоо
          Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
          Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Мөнх бусын заяа тавиланд
Гунигын бороо цээжнээ зүсэрнэ ээ
Морин хуурын зөөлөн эгшиг
Миний зүрхийг аргадан уянгална аа
Өдөр өдрөөр надаас холдох
Гэнэн цайлган насаа дурсалаа
Өтлөх тусмаа улам нялхарч
Сэтгэл гэдэг эмзэг боллоо
          Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
          Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Алаг хорвоод зовлон жаргалыг
Дуртай дургүй ч амсаж явна аа
Алдрай насны нөхөдтэйгөө
Санасны зоргоор очихгүй юм даа
Учрал хагацлын дуутай орчлонд
Хүүхэд насаа мартана гэж үү
Уилж дуулж хамтдаа өссөн
Багийн найзаа мартана гэж үү
         Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч х6

1 comment: