Wednesday, May 11, 2011

Найзын маань редоктарласан ном


Номын тухай
Энэхүү номонд Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн тухай бүхэлдээ өгүүлэх зорилт тавьсангүй. Харин дотоодын компаниудад ач холбогдолтой ханш, гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, эрсдлийн удирдлага гэх мэт асуудлуудыг багтаах зорилт тавьсан болно. Учир нь Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон улсын санхүүгийн менежментийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байдаг хэдий ч жижиг компаниуд болон хувь хөрөнгө оруулагчидаас олон улсын бизнест идэвхитэй оролцох нь нэмэгдсээр байна. Олон улсын санхүүгийн менежмент нь гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд ч ихээхэн ач холбогдолтой байдаг. Учир нь өрсөлдөгч гадаадын компаниудад нь ханш, хүүгийн хэмжээ, хөдөлмөрийн зардал болон инфляцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тандах шаардлага гардаг. Эдийн засгийн иймэрхүү онцлог шинж нь гадаад өрсөлдөгчийнх нь үйлдвэрлэлийн зардал ба үнийн бодлогод нь нөлөөлдөг.

Энэхүү ном нь бодит асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсын санхүүгийн суур ойлголтуудыг бодлого кейсээр дамжуулан хүргэх зорилт тавьсан болно. Сэдэв бүрийг кейс, бодлогоор тайлбарлах бөгөөд хэсэг тус бүрийн төгсгөлд бас кейс, бодлого, хариуных нь хамт багтаасан болно.
Номны нэр: Олон Улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого
Хуудасны тоо: 318
Үнэ: 25000
Зохиогч: Д.Төмбөрбат
Ариутган шүүсэн: Ч.Тогтохцэрэн
Хэвлэлийн менежер: Д.Гантөмөр, Д.Орломсүрэн
Мэдээллийн продьюссер: Л.Энхамгалан, Э.Жаргалан, Д.Ганзориг
Маркетингийн менежер П.Хишигбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтөр
Эхийн шивэлт: Г.Отгончимэг, Г.Уянга, Д.Төгсбаяр
Эх бэлтгэл: Г.Энхтор, М.Жаргалсайхан
График дизайн: Т.Дашдорж, Д.Одончимэг
Нүүрний дизайн: Р.Батболд, Д.Алтанцэцэг
Номын ерөнхий дизайн: Д.Алтанцэцэг, В.Оюунчимэг

Редоктарын зурвас
Олон улсын санхүүгийн менежмежт гэхээр хол мэт санагдаж буй хэдий ч нэгэнтээ өнөөгийн дэлхий ертөнцөд инноваци, бүтээмжийн гол эх үүсвэр төдийгүй манай улсын хаалгыг нэгэнт тогшон орж ирээд байгаа басхүү манай улсын гурав дахь түнш байж болох Үндэстэн Дамнасан корпорацийн санхүүгийн менежментийн талаар хөндөж байгаа нь ихээхэн зоригтой бөгөөд шинэлэг алхам боллоо. Цаашлаад, Монголын компаниудаас гадаад зах зээлд гарч өрсөлдөх цаашлаад их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгах, санхүүгийн гадаад харилцааг хөгжүүлэх, энэ чиглэлийн бодлого боловсруулах, мэргэжилтнүүдэд гарын авлага болох гээд олон талаараа энэхүү ном ач холбогдолтой болсныг баяртайгаар тэмдэглэе.

Та энэхүү номноос корпорацийн санхүүгийн менежментийн бодлого ба мөн чанарыг олон улсын зах зээлийн орчинд судлах болно. Ингэснээр, олон улсын санхүүгийн макро асуудлууд төдийгүй гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, валюты эрсдлийн удирдлага болон компани хооронд худалдан авалт ба нэгдэл, компанийн засаглал гэх мэт санхүүгийн макро түвшинд тулгамдаж буй асуудлуудыг багтаах байдлаар ихээхэн өгөөжтэй болсныг анхны уншигчийн хувьд олзуурхаж сууна.

Энэхүү ном нь дэлхийн шилдэг их сургуулиудын профессор, олон улсын судалгааны хүрээлэн болон сэтгүүл дээр хэвлэгдсэн эрдэмтэн судлаачдын бүтээл болон томоохон биржийн эх сурвалжаас түлхүү ашиглаж олон улсын санхүүгийн менежментийн сонгодог кейс, даацтай бодлого болон жишээгээр дамжуулан олон улсын санхүүгийн суурь ойлголтуудыг өгөхийг зорьжээ. Ашигласан материал нь сүүлийн үеийн санхүүгийн менежментийн чиг хандлагыг тусгахдаа дийлэнхдээ интернэтэд дулдуйдсан нь уншигчдад тэдгээрийг лавшруулан олж үзэх боломжтой болжээ.

Сургуулиа төгсөөд Хаан Банкинд орж ажиллаж байгаад төдөлгүй Монголбанкний Валют-Эдийн засгийн газарт дадлагажигч ажилтнаар дөнгөж ороод байхад ах маань энэхүү хариуцлагатай бөгөөд сонирхолтой үүргийг надад даалгасан нь нэг талаас урам нөгөө талаас дэмжиж байна гэж редактор миний зүгээс талархан хүлээн авсан билээ.

"Олон Улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого" номыг эрхлэн гаргахад өөрийн хүчин зүтгэл, цаг хөдөлмөр, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан нэгэн үеийн мэргэжилнэгт найз нөхөд болон анги хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлье.

Хадгаламж банкны ажилтан Г.Отгончимэг, Хаан банкны ажилтан Г.Уянга
Сангийн яамны ажилтан Л.Энх-Амгалан болон Дотны анд Э.Жаргалан
Мобиком корпорацийн ажилтан Т.Дашдорж
Монгол Улсын Их Сургуулийн Жамбийн Батмөнхийн нэрэмжит Эдийн Засгийн сургуулийн IV курсын оюутан Г.Энхтөр, П.Хишигбаяр, Д.Мөнх-Эрдэнэ болон 2010 онд ЭЗС-ийн эвсэг, сурлагатай санхүүгийн менежментийн В ангийг төгссөн анд нөхөдөөрөө бахархаж тэднийгээ энд дурдахад ч таатай байна:
Э.Адъяасүрэн
Ө.Баярмаа
Ц.Баярмагнай
Т.Бүтэхжаргал
Б.Болдбаатар
Ч.Гэрэлтуяа
М.Зэсэнбаатар
Ж.Елик
Г.Ичинхорлоо
И.Лхагважав
Б.Одгэрэл
Б.Төмөрчөдөр
Б.Ууганбаяр
Г.Халиунаа
Б.Хангалан
Ш.Хишигбаяр
Ш.Ширнэнжав
Б.Энхбаатар
Г.Энхцэцэг

Та нар минь бидэндээ үргэлж урам хайрлаж эрч хүч бэлэглэдэг шүү Монголын Санхүү, эдийн засгийн салбарт та нартайгаа олон жил хамт зүтгэж эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

2010 оны 12-р сарын 09 өдөр
Ч.Тогтохцэрэн


Номын бүтэц
Энэхүү номын 1-р хэсэгт олон улсын санхүүгийн менежментийн мөн чанар хийгээд ач холбогдлыг авч үзэх бөгөөд ингэснээр дараа, дараагын бүлгүүдийг ойлгох үүд хаалга болж өгнө. 1-р хэсгийн кейсээр дэлхийх хамгийн шилдэг компанийг сүүлийн 4 жилийн турш тэргүүлж буй Apple корпорацитай танилцах болно. Бидний тавьж буй зорилго бол уул уурхай компаниас илүүтэй мэдлэгийн эдийн засгийг бүтээж буй ҮДК-ийн санхүүгийн менежментээс суралцах зорилго тавьлаа.

Компаниудын хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зах зээлд гардаг. Гадаад зах зээлд үр ашигтай өрсөлдөхийн тулд орчиноо судалсан байх шаардлагатай. Иймээс бид 2-р хэсэгтээ олон улсын санхүүгийн менежментэд нөлөөлөх институцийн орчинг тодорхойлох зорилт тавьсан. Институцийн хэмээн нэрийдсэн нь орчин гэдгээс илүү тодорхой ойлголт агаад үйл ажиллагаа явуулахад саад болох бүхий л хүчин зүйл тухайлбал, ханшийн бодлого, төлбөрийн тэнцэл, татварын хэмжээ болон засаглал гэх мэт асуудлыг энд ойлгоно. Иймээс 2-р хэсэгтээ зорилтот гадаад зах зээлээс нь компаниудад ямар сорилт тулгардаг, тэдгээрийг менежерүүдээс хэрхэн даван туулдаг болохыг судлах болно. Олон улсын санхүүгийн менежментийн соёлын орчингийн талаар дэлгэрэнгүй зүйл хөндсөнгүй. Учир юу гэвэл өмнө нь 2009 онд "Олон Улсын Маркетинг: Мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" номанд энэ тухай бид дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Аргентинийн загсийн газраас үндэсний валютынхаа ханшийн талаар баримталж буй бодлого нь компаниудад хэрхэн нөлөөлж байгаа болон Blades компани тулгарч буй мөнгөн урсгалын эрсдлийг авч үзэх болно.

Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөлөөлж байдаг санхүүгийн томоохон хүчин зүйл нь гадаад валютын зах зээл байдаг учираас 3-р хэсэгтээ энэ тухай хөндлөө. Энэхүү хэсэгтээ санхүүгийн үүсмэл хэрэгсэлүүдийг валют дээр авч үзсэний сацуу ойлгомжтой болгох үүднээс эдгээр хэрэгсэлийг ашиглан хеджинг хийх аргачлалыг багтаасан болно. Энэхүү хэсгийн кейсээр Хятадын засгийн газраас өсөн нэмэгдсээр буй валютын нөөцөө удирдахад ямар сорилт тулгарч байгаа болон хэрхэн үр дүнтэй ашиглаж буй талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг авч үзэх болно. Энэхүү кейс нь манай улсын хувьд ч ихээхэн ач холбогдолтой юм.

Валютын эрсэдл нь компаниудад тулгарч байдаг хамгийн томоохон эрсдэл бөгөөд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад компаниудын орлого, зарлага нь валютад хамааралтай үед үүсдэг. 4-р хэсэгтээ бид валютын эрсдлийн удирдлагын тухай өгүүлэхийг зорихдоо үйл ажиллагааны, ажил гүйлгээнэ болон хөрвүүлгийн эрсдэлийн зэргйг кейсээр дамжуулан хүргэхийг хичээлээ. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Porsche компанийн эрсдлийн зэрэгтэй танилцах болно.

Аливаа санхүүгийн менежерүүдэд нь үндсэндээ гурван зорилгыг шийдвэрлэх шаардлага гардаг гэж сонгодог сурах бичгүүдэд өгүүлсэн байдаг. Энэ нь капитал төлөвлөлт, санхүүжилтийн бүтэц ба ажлын капиталын удирдлага юм. 5-р хэсэгтээ бүхэлдээ дээрх 3 зорилгыг олон улсын санхүүгийн менежментийн орчинд хэрхэн шийдвэрлэдэг болохыг судална. Иймд ҮДК-иуд хөрөнгийн агууламж ихтэй аж ахуйн нэгж байдагтай холбоотой. Иймд ҮДК-иуаас төслөө хэрхэн санхүүжүүлдэг болох, капиталын өртөг нь ямар байдаг, санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс хэрхэн хөрөнгө босгодог, мөнгөн урсгалаа хэрхэн удирддаг болохыг 5-р хэсэгт авч үзэх болно. Энэхүү бүлэгт олон улсын санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх үеийн улс орны эрсдлийн тухай цухас дурдаад орхисон болно. Учир нь өмнөх номондоо энэ тухай бид маш дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг авч үзэхийн сацуу хэсгийнхээ төгсгөлийн кейсээр Евро диснейлэндийн хөрөнгийн төлөвлөлтийг авч үзэхийн сацуу, Blades компанийн мөнгөн урсгалын менежменттэй танилцах болно.

3 comments:

  1. ene nomiig hanaas uzej bolokh be

    ReplyDelete
  2. jagi_mb@yahoo.com haygaar holbogdoj nomnii talaar asuuj bolno oo.

    ReplyDelete
  3. sain bnu bi uur ruu chin mail bichsen bgaa

    ReplyDelete