Sunday, March 29, 2015

Сайн үйлсийн аян

Сайн байцгаана уу?
Бид эртнээс Тогтохоогийнхоо дурсгалд зориулж сайн үйл хийх юмсан, үгүй ядаж байнга дурсаж байх юмсан гэж ярилцсаар ирсэн ч энэ блогийг нээж цөөн хэдэн дурсамж бичсэнээс өөр тоймтой зүйл хийж амжилгүй явсаар өдийг хүрчээ.
Тиймээс ямар сайн үйл хийх талаар бидний хэсэг нөхөд нилээн удаа яриа өрнүүлсний үр дүнд "эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх" нь найзынхаа дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв шийдэл гэж санал нэгдсэн юм.
Энэ ажлаа хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн газруудыг судалсны үндсэн дээр гадны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй, голчлон бүтэн өнчин хүүхдүүдийг хүмүүжүүлдэг "Манай гэр" хүүхэд асрах газрыг сонгож, "Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан 108 боть" ном болон бичгийн хэрэгсэл, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом авч өгөх, цаашид тус газарт тогтмол туслах, хүүхдүүдтэй уулзалт хийж зөвлөгөө өгөх, Англи хэл заах, бяцхан уралдаан тэмцээн зохиох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Үүнийг бид найзынхаа дурсгалд зориулан сайн дураараа зохион байгуулж байгаа учраас энэхүү аянд нэгдэн мөнгөн болон эд материалын аливаа хандив өргөх, зохион байгуулалт, арга хэмжээнд оролцохыг хүссэн хүн бүрийг баяртай хүлээж авах болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

"БИД ҮҮРДИЙН НАЙЗУУД" сайн үйлсийн аян

No comments:

Post a Comment